Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Нисэх, Яармагт 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил

Admin 2018.09.04

ТЕНДЕРИЙН УРИЛГА 


Огноо: 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Нисэх, Яармагт 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/ДТ-02-13

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй нисэх яармагт 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого 300,000,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016, 2017 онуудын нийлбэр нь 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын  үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна. 

Хуучин бол: 

1.2.1-т заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл.

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

Шинэ бол: 

ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл. 

ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна. 

Хуучин бол: 

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.

2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

(1- 5 давхар хүртэл)

Шинэ бол: 

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

Тендерийн хамт 8,400,000 (найман сая дөрвөн зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүчинтэй байна. 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn