Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 1-11, 14-21 дүгээр хороодод камер суурилуулах ажил

Admin 2020.10.12

Тендерийн урилга


Огноо: 2020 оны 10 дугаар сарын 12ы өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 1-11, 14-21 дүгээр хороодод камер суурилуулах ажил

дугаар: ХУДХААА/202001064

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 1-11, 14-21 дүгээр хороодод камер суурилуулах ажил” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 12ы өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn