Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Иргэдийн аюулгүй байдал, тохилог орчин, амьдрах нөхцлийг сайжруулах /ХУД, 19 дүгээр хороо/ажил

Admin 2020.09.15

Тендерийн урилга

Огноо: 2020 оны 09 дүгээр сарын 15ы өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Иргэдийн аюулгүй байдал, тохилог орчин, амьдрах нөхцлийг сайжруулах /ХУД, 19 дүгээр хороо/ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202007780

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Иргэдийн аюулгүй байдал, тохилог орчин, амьдрах нөхцлийг сайжруулах /ХУД, 19 дүгээр хороо/” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018, 2019 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого 37,500,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 1 жил буюу 2019 онын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй”.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2018, 2019/ онд доод тал нь нэг удаа 37,500,000-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 

Тендерийн хамт 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хүчинтэй байна. 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn