Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил

Admin 2020.09.11

Тендерийн урилга

Огноо: 2020 оны 09 дүгээр сарын 11ий өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил

Дугаар: ХУДХААА/202001002

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2017, 2018, 2019/ онуудын дундаж борлуулалтын орлого 800,000,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2017, 2018, 2019 он/-ийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2017, 2018, 2019/ оны аль нэг жилд 360,000,000-аас багагүй үнийн дүнтэй цахилгааны ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна. 

Хуучин бол: 

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /10 кВ хүртэл/.

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

Шинэ бол: 

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл.

ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв.

Эсвэл

Эрчим Хүчний Яамны олгодог:

  • 03.9.1: 0.1-100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна. 

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

Хуучин бол:

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт.  

Шинэ бол: 

БА-7.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Эсвэл

Эрчим Хүчний Яамны олгодог:

03.2.1: 0,4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх болон түүнээс дээш

/Барилга хот байгуулалтын яамнаас олгодог дүйцэхүйт тусгай зөвшөөрөлтэй байж болно./

Тендерийн хамт 9,000,000 /есөн сая /  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 10ий өдрийг хүртэл хүчинтэй байна. 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 12ы өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn