Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дээд бодь хийдийн барилгын гадна дулааны шугам, халаалтын цогц төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо/

Admin 2020.07.30

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Дээд бодь хийдийн барилгын гадна дулааны шугам, халаалтын цогц төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо/     

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ/202001017

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Дээд бодь хийдийн барилгын гадна дулааны шугам, халаалтын цогц төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо/     Дугаар: БХБЯ/202001017” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018, 2019 онууд борлуулалтын орлогын дундаж нь 50,000,000-аас багагүй байна.

Цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны санхүүгийн тайлангаас шалгана.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: / 2018, 2019/ онуудад доод тал нь нэг удаа 50,00,000 төгрөгөөс багагүй өртөгтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна. 

1.2.1 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /ба түүнтэй дүйцэх/

1.2.4 Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /10 кВ хүртэл/ /ба түүнтэй дүйцэх/

1.3.1 Дулааны шугам гол сүлжээ, түүнтэй холбогдохбарилга байгууламжийн технологийн ажлын зураг /ба түүнтэй дүйцэх/

Төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна. 

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт /ба түүнтэй дүйцэх/

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт /ба түүнтэй дүйцэх/

2.2.4 Дулааны болон усан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт /ба түүнтэй дүйцэх/

/Дээрх заалттай дүйцэхүйц Барилгын шинэчилсэн тусгай зөвшөөрөлтэй байж болно./

Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт 1,010,000 (нэг сая арван мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn