“Явган хүний замын тохижилт (Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Орчлон хотхоны орчим)” ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Admin 2020.07.28

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                  Огноо: 2020 оны 07  дугаар сарын 28

Тендер шалгаруулалтын нэр: Явган хүний замын тохижилт (Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Орчлон хотхоны орчим)

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Явган хүний замын тохижилт (Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Орчлон хотхоны орчим)” ажлыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:
    • Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  20 000 000 /хорин сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
  • 2018, 2019 он сүүлийн 2 жилийн аль нэг жилд 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
  • Тухайн ажилд шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.  Тийм

Үүнд:   Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

  • 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт  /ба түүнээс дээш/

Үнийн саналыг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цаг–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09.30 цаг -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  9 давхарт 902 тоот, утас: 11-70009011