ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Admin 2020.02.06

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр                       

          Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын албан хэрэгцээнд эргүүлийн автомашин худалдан авах, ХУД2020/ДТХ-04-21 тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь 20,000,000 төгрөгөөс багагүй байна.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 2 жилийн /2018, 2019 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 20,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй автомашин нийлүүлсэн байна.

Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх.  Үүнд:

Тендерт оролцогч нь тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх.  

Үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цаг-аас өмнө цахим системээр илгээнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10.30 минут -т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн

 чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011