Хан-уул дүүргийн ахмадын хөгжлийн төвийн орон сууц худалдан авч тохижуулах /17 дугаар хороо/,

Admin 2020.02.05


ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2020 оны 02 дугаар сарын 05ы өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Хан-уул дүүргийн ахмадын хөгжлийн төвийн орон сууц худалдан авч тохижуулах /17 дугаар хороо/,

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2020/ДТХ-04-46

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн ахмадын хөгжлийн төвийн орон сууц худалдан авч тохижуулах /17 дугаар хороо/,”  тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд /2018, 2019/ онуудын аль нэг жилд борлуулалтын орлого нь  75,000,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2018, 2019 он/-ийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2018, 2019/ оны аль нэг жилд 75,000,000-аас багагүй үнийн дүнтэй тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа


Тендерийн хамт 3 000 000 /гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хүчинтэй байна. 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 06ы өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 06ы өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцохгүй. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011