Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 15 дугаар хороодын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил

Admin 2019.05.15

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2019 оны 05 дугаар сарын 15ы өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 15  дугаар хороодын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2019/ДОНХС-06-03

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 15  дугаар хороодын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2017, 2018 гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь 260,000,000 /хоёр зуун жаран сая/ төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/-ийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2017, 2018/ оны аль нэг жилд төсөвт өртөгийн 200,000,000-аас багагүй үнийн дүнтэй камер нийлүүлэх ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 

Уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна. 

Хуучин бол: 

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт.

Шинэ бол: 

БА-6.4 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

Эсвэл

Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог:

Харилцаа холбооны  үйлчилгээ эрхлэх Б ангилал- Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ

Тендерийн хамт 7,554,924 (долоон сая таван зуун тавин дөрвөн мянга есөн зуун хорин дөрөв) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчинтэй байна. 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын17-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn