Хан-Уул дүүргийн тохижилт, сэргээн босголтын шуурхай албаны машин, механизм худалдан авах

Admin 2019.03.14

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2019 оны 03 дугаар сарын 14ий өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн тохижилт, сэргээн босголтын шуурхай албаны машин, механизм худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2019/НТХ-158

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн тохижилт, сэргээн босголтын шуурхай албаны машин, механизм худалдан авах”  гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд /2017, 2018/ онуудын аль нэг жилд борлуулалтын орлого нь  950 000 000 төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/-ийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2017, 2018/ оны аль нэг жилд төсөвт өртөгийн 500 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй механизм нийлүүлсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй 

Улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа


Тендерийн хамт 19 986 120 (арван есөн сая есөн зуун наян зургаан мянга нэг зуун хорь) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хүчинтэй байна. 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 15ы өдрийн 10 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцохгүй. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

 Утас: 70009011