ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Admin 2019.02.27

              ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ТУХАЙ ЗАРЛАЛ


Огноо: 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах мобайл аппликейшн хийх

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2019/ДТХ-01-02

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах мобайл аппликейшн хийх”  гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:

Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Тус ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, CV

Сүүлийн 2 жилд /2017, 2018 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт,  дэлгэрэнгүй мэдээлэл Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/

Татварын цахим тайлангийн системээс авсан тодорхойлолт

Харъяа Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт,

Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт

Харилцагч банкны тодорхойлолт,Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх тухай харилцагч   банкны тодорхойлолт


Тендерийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011