Өөрчлөлт оруулах тухай

Admin 2018.11.02

Өөрчлөлт оруулах тухай

Тус албанаас зарлагдсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн 320 суудалтай барилгын өргөтгөлийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт гаргасан гомдлын дагуу дараах өөрчлөлтийг оруулж байна.

  1. Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгнөөс багагүй гэснийг сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 1,000,000,000 /нэг тэрбум / төгрөгнөөс багагүй гэж өөрчлөв.
  2. Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна гэснийг Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа 800,000,000 /найман зуун сая/ төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна гэж өөрчлөв.
  3. Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ гэснийг тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутад Хан-Уул дүүргийнХудалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ гэж өөрчлөв.
  4. Тендерийн нээлт хойшилсонтой холбоотой тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэснийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гэж өөрчлөв.