Тендерт оролцогч нарт зориулсан сургалт ТОГТМОЛ зохион байгуулагдаж эхэллээ

Admin 2018.04.10

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Цахим тендер шалгаруулалт"-д оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүст зориулсан сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс долоо хоног бүрийн Пүрэв гаригт 10:00 цагаас тогтмол зохион байгуулж эхэллээ. Тус сургалтанд хамрагдсанаар та Төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг хаанаас хэрхэн авч болох, цахим тендер шалгаруулалтанд оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар болон цахим худалдан авах ажиллагааны хэтийн зорилтын талаар мэдээлэл авах болно.
Жич: Сургалтанд суухдаа урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй, сонирхсон хэн бүхэнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй сургалт юм.
Сургалт зохион байгуулагдах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот-210349, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, Засгийн газрын IX байр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, 103 тоот Цахим лабораторийн өрөө