НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ-2019

Admin 2019.01.20
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА




АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД 
2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ




2019 оны 01 дүгээр сарын 20Улаанбаатар хот
Хэрэгжүүлэх арга хэмжээХугацааХариуцах эзэн
НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ
1Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд Төсвийн шууд захирагч төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж дүгнэж ажиллана.2019.02.15Албаны дарга, төрийн албан хаагчид
2Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үр дүнг тооцон ажиллана.2019.01.10Албаны дарга, санхүү
3Ээлжийн амралтын хуваарийг баталж, биеэр эдлүүлэх, ажлын зайлшгүй шаардлагаар биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох 2019.01.01-2019.12.31Албаны дарга, санхүү
4Албан хаагчдад ажилдаа ирж очих зардал болон хоолны мөнгийг тогтмол тооцож олгох 2019.01.01-2019.12.31Албаны дарга, санхүү
5Ажилтан, албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж шаардлагатай техник хэрэгслээр хангах 2019.01.01-2019.12.31Ахлах мэргэжилтэн
6Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг орон сууц, хашаа байшин худалдан авахад хөнгөлөлттэй зээлд хамруулах, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг дүрэм журмын хүрээнд шийдвэрлэнэ.  2019.01.01-2019.12.31Хамт олны хурлаар
7Гэр хороололд амьдардаг ажилтан албан хаагчдад жилд 1 удаа түлээ нүүрсний үнийн дүнгийн хөнгөлөлт олгож дэмжлэг үзүүлнэ. 2019.01.01-2019.12.31Албаны дарга, санхүү
8Төрийн албан хаагч өөрөө эсвэл төрийн албан хаагчийн эхнэр нь амаржихад дотоод журамд заасны дагуу нэг удаагийн тусламж үзүүлэх 2019.01.01-2019.12.31Албаны дарга, санхүү
9Төрийн албан хаагчийн  ойрын төрөл садан нас барсан тохиолдолд албаны дотоод журамд заасны дагуу нэг удаагийн тусламж үзүүлэх 2019.01.01-2019.12.31Албаны дарга, санхүү
10Өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдад хуулинд заасан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох 2019.01.01-2019.12.31Албаны дарга, санхүү
ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ
11Ажлын байранд  дахь сургалтыг зохион байгуулна /Жендерийн эрх тэгш байдал, Хувь хүний хөгжил, Архив бичиг хэргийн сургалт, Хууль тогтоомжийн сургалт, Компьютерийн хялбар хэрэглээ, Англи хэл гэх мэт/ /2019.06.01Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн
12Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг үр дүнгээр тооцож, үнэлгээний дагуу урамшууллыг тогтмол олгоно.  2019.01.01-2019.12.31Албаны дарга, санхүү
13Жилийн эцсийн ажлын үр дүнгээр тэргүүний ажилчдыг шагнаж урамшуулахаар тодорхойлох, бэлэг дурсгалын болон мөнгөн урамшууллыг холбогдох журмын хүрээнд шийдвэрлэх2019.12.20Хамт олны хурлаар
14Албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, дотоод гадаадын сургалтанд хамрагдуулах ажлыг зохион байгуулах 2019.01.01-2019.12.31Албаны дарга
СПОРТ, ЧӨЛӨӨТ ЦАГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ
15Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх талаар соёл, урлаг, спортын ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.  2019.01.01-2019.12.31Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн
16Төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор  жилд 1-ээс доошгүй удаа нарийн мэргэжлийн оношлогоо шинжилгээнд хамруулж, рашаан сувилалд сувилуулах, эмнэлэгийн үйлчилгээ авахад тусламж дэмжлэг үзүүлнэ. 2019.09.20Албаны дарга, ахлах мэргэжилтэн




                                            ХЯНАСАН: АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                              Н.СОДНОМ




            БОЛОВСРУУЛСАН:НЯГТЛАН БОДОГЧ, АРХИВЫН АЖИЛТАН                                              С.МАРГАД-ЭРДЭНЭ