АЛБАНД МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХУУЛЬ ЖУРМЫН ЖАГСААЛТ-2020

Admin 2020.01.06

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

   Худалдан авах ажиллагааны албаны гол баримталж  хэрэгжүүлж ажилладаг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хууль 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдан 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөнөөс хойш нийт 24 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байна. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2019.03.22) нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай’ хууль 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Худалдан авах ажиллагааны алба нь дараах хууль, журам баримтлан үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Монгол Улсын Үндсэн хууль;
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
  • Захиргааны ерөнхий хууль;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;
  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль;
  • Монгол Улсын төсвийн тухай хууль;
  • Монгол Улсын төрийн албаны тухай хууль;
  • Шилэн дансны тухай хууль;
  • Иргэний хууль;
  • Хөдөлмөрийн тухай хууль;
  • Байгууллагын нууцын тухай хууль;
  • Авилгын эсрэг хууль;
  • Архивын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж.