ХУУЛЬ, ЖУРАМД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН САНАЛ-2019

Admin 2019.05.12

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОХ ДҮРЭМ БОЛОН 

ЖУРМЫН ТӨСӨЛД ОРУУЛАХ САНАЛ

2019 оны 05 сарын 12                                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Холбогдох хууль, эрхзүйн баримт бичиг

Холбоотой заалт

Өөрчлөлт оруулах санал

Тайлбар

1

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам

2.3. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэхүү журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг хар жагсаалтад бүртгэх саналаа холбогдох улсын байцаагчийн эсхүл шүүхийн шийдвэр, тогтоолын хуулбарын хамт төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

2.3. а/ Худалдан авах ажиллагааг зохион байгуулсан үнэлгээний хороо нь энэхүү журмын 2.2-т заасан нөхцөл үүссэн байж болзошгүй гэж үзвэл шалгуулах хүсэлтээ улсын байцаагчид гаргаж болно.

       б/ Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэхүү журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг хар жагсаалтад бүртгэх саналаа холбогдох улсын байцаагчийн эсхүл шүүхийн шийдвэр, тогтоолын хуулбарын хамт төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.


Худалдан авах ажиллагааг зохион байгуулсан талаас тендерт оролцох эрхийг хязгаарлах ажиллагаанд ямар үүрэгтэй оролцох нь холбогдох хууль журманд тодорхойгүй байдаг тул дээрх байдлаар чиглүүлэв.

2

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам


3.2. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж нь худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтэлсэн хар жагсаалтыг тухай бүр шинэчилж, эрх хязгаарлах тухай Сангийн сайдын тушаалыг олон нийтэд нээлттэй байршуулна.

3.2. а/ Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж нь худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтэлсэн хар жагсаалтыг тухай бүр шинэчилж, эрх хязгаарлах тухай Сангийн сайдын тушаалыг олон нийтэд нээлттэй байршуулна.

       б/ Цахим систем /tender.gov.mn/-д нийтэлсэн хар жагсаалтын дагуу зөрчил гаргасан этгээдийг 3 жилийн хугацаанд тендерт оролцох эрхийг цахимаар түтгэлзүүлж ажиллана.

Системээс автоматаар зөрчил гаргасан этгээдийг тендерт оролцох эрхгүй болгож түгжих зорилгоор оруулав.