ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ-2019

Admin 2019.01.04

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ


Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага

  1. Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
  2. Өргөдөл, гомдолд дурьдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

  1. Албаны өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
  2. Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
  3. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Төрийн нарийн бичгийн дарга уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
  4. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.

Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн:
Худалдан авах ажиллагааны албаны Нягтлан бодогч С.Маргад-Эрдэнэ
Цагийн хуваарь: 09:00 – 18:00 (13:00-14:00 Цайны цаг)
Утас: 7000-9011