Ерөнхий гэрээний "Цахим дэлгүүр" системийн сургалтыг зохион байгуулав.

Admin 2018.12.03

   

Сангийн сайдын 234 дүгээр тушаалаар “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг  2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр шинэчлэн баталсан. Тус журмын хэрэгжилтийн хүрээнд энэ онд зарим ерөнхий нэршлийн 18-н нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнд Ерөнхий гэрээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулан давхардсан тоогоор 40-н аж ахуй нэгжтэй ерөнхий гэрээ байгуулж, "Цахим дэлгүүр"-ийн системээр дамжуулан 811,414ш эмийн бүтээгдэхүүнийг 338 удаагийн захиалгаар худалдан авч төсвийн зардлаас  нийт 323,970,507₮-ийн хэмнэлтийг хийсэн байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Мэдээлэл, технологийн албанаас Нийслэлийн засаг даргын харьяа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад "Цахим дэлгүүр"-ийн системийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13.00 цагт хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалтыг зохион байгуулснаар оролцогчид хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, "Цахим дэлгүүр"-ийн системээр худалдан авалт хийх нэгдсэн ойлголттой болж системийн ашиглалт сайжрах давуу талтай бөгөөд оролцогч талууд санал бодлоо хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ.

Ерөнхий гэрээний дагуу “Цахим дэлгүүр”-ийн системээр Худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар төрийн байгууллагууд бүрд давхардуулан хийгддэг тендер шалгаруулалт буурах, цаг хугацаа хэмнэх, урсгал зардлаар хийгдэж буй худалдан авах ажиллагааны ил тод байдал нэмэгдэх зэрэг олон давуу талуудтай бөгөөд тус газрын зүгээс ерөнхий гэрээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох судалгааг хийн ажиллаж байна.